Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарБид хэн бэ?
writing.mn сайтыг Д.Түшигт-Эрдэнэ ажиллуулдаг. Асуулт, хүсэлт байвал office@writing.mn хаягаар бичээрэй.
Ямар мэдээлэл цуглуулдаг, юунд ашигладаг вэ?
Бүртгэл. Таны и-мэйл хаяг, нэр. Нэвтрэлтийг Clerk үйлчилгээ хариуцдаг бөгөөд та Google эсвэл и-мэйлээрээ нэвтэрнэ. Google-ээр нэвтэрвэл таны Google зургийг Clerk-ээс авч танд болон админд харуулна. Энэ зургийг бид хадгалдаггүй. Мөн та сайтад анх ямар холбоосоор орж ирснийг тэмдэглэнэ.
Сургалт. Хичээл үзсэн явц, тестийн хариулт, батламж. Батламжид таны нэр, дуусгасан огноо бичигдэнэ. Батламжийн холбоос байвал хүн бүр нээж үзэх боломжтой.
Төлбөр. Төлбөрийг Byl боловсруулна. Бид төлсөн дүн, огноо, төлбөрийн дугаар, и-мэйл, хэрэв оруулсан бол утасны дугаарыг тань хадгална. Картын мэдээллийг хадгалдаггүй.
Арга хэмжээ, бэлэг. Бүртгэл, тасалбар, бэлгийн код, вебинар болон уралдааны бүртгэл.
Илгээсэн зүйл. Таны илгээсэн бичвэр сайтын эзэмшигчид и-мэйлээр очно. Хамт таны хэрэглэгчийн нэр, и-мэйл очих бөгөөд уг и-мэйлийн хуулбар нь танд очно. Хуудсан дээрх маягтаар санал, хүсэлт бичихдээ та нэр, и-мэйл эсвэл утасны дугаараа үлдээнэ. Маягт бөглөхөд нэвтрэх шаардлагагүй тул эдгээр нь таны хаягтай холбогдохгүй. Таны бичсэн сэтгэгдлийг баталгаажуулсан тохиолдолд л сайтад нийтэлнэ.
Эдгээр мэдээллийг бид эрх олгох, төлбөр баталгаажуулах, суудал зохицуулах, асуултад хариулах, сайтаа сайжруулах, зарын үр дүнг хэмжихэд ашигладаг. Зөвхөн админ эрхтэй хаягууд эдгээрийг харах боломжтой.
И-мэйл мэдээ хэнд очдог вэ?
Writing.mn-д бүртгүүлснээрээ та уг платформ болон бичихүйтэй холбоотой мэдээллийг цахим шуудангаар авахыг хүлээн зөвшөөрч байгаа болно.
Бид и-мэйл илгээх үйлчилгээнд MailerLite ашиглаж, таны и-мэйл хаяг, нэр, мөн сургалт, вебинарт бүртгүүлсэн эсвэл сургалтын эрхтэй эсэхийг дамжуулна. Утасны дугаар, төлбөрийн дүн, тестийн хариулт, бичвэрийг дамжуулдаггүй.
Ямар күүки, хэмжилт ашигладаг вэ?
Сайтад нэвтрэлтийн күүки (Clerk) ажиллана. Мөн та анх ямар сувгаар орж ирснийг манай хэд хэдэн күүки мэддэг. Тэдгээр нь wmn_ft, _fbc нэртэй бөгөөд 90 хоног хүртэл хадгалагдана.
Сайтын хандалт, зарын үр дүнг Google Analytics, Vercel Analytics, Meta Pixel хэмждэг. Таныг нэвтэрсэн үед бид Google Analytics-д таны хаягийн дугаарыг дамжуулна. Нэр, и-мэйлийг тань дамжуулахгүй.
Худалдан авалт хийсний дараа манай сервер Meta-д таны и-мэйл, дансны дугаарын хэш, IP хаяг, хөтчийн мэдээлэл, худалдан авалтын дүнг илгээж болно. Google-д худалдан авалтын дүн, бүтээгдэхүүний мэдээллийг мөн илгээж болно.
YouTube (youtube-nocookie.com)-ийн тоглуулагчаар видео үзэхэд тэдгээр үйлчилгээ таны IP хаяг, хөтчийн мэдээллийг хүлээн авна. Хуудасны холбоост бэлгийн код, токен зэрэг нууц утга байвал хэмжилтэд илгээхээс өмнө хасна.
Хэмжилтийн күүки тавихаас өмнө зөвшөөрөл асуух сонголт одоогоор сайтад байхгүй. Та күүкиг хөтчийнхөө тохиргооноос хааж эсвэл устгаж болно.
Хэнтэй хуваалцдаг вэ?
Бид таны мэдээллийг хэнд ч ямар нэг байдлаар зарж борлуулдаггүй. Сайтыг ажиллуулахад дараах үйлчилгээ үзүүлэгчид оролцоно.
- Clerk - нэвтрэлт
- Vercel - сайт байршуулалт, серверийн лог, хэмжилт
- Neon - Мэдээллийн сангийн үйлчилгээ
- Cloudflare - видео
- Byl - төлбөр
- Google - бүртгэл, төлбөр, гэрчилгээний и-мэйлийг Gmail-ээр илгээх, Analytics, YouTube
- Meta - идэвхжүүлсэн бол
- MailerLite эсвэл Brevo - и-мэйл мэдээ
- GitHub - мэдээллийн сангийн шифрлэсэн нөөц хуулбар
Эдгээрийн зарим нь Монгол Улсаас гадна байрлах сервер ашигладаг.
Хэр удаан хадгалах, хэрхэн устгах вэ?
Таны бүртгэл идэвхтэй байгаа хугацаанд бид мэдээллийг хадгална. Хаягаа профайл хуудасны "Хаягаа устгах" хэсгээс өөрөө устгаж болно. Баталгаажуулахын тулд УСТГАХ гэж бичнэ.
Данс устгахад дараах мэдээлэл бүрмөсөн устна.
- Профайл
- Хичээл үзсэн явц, тестийн хариулт
- Төлбөрийн хуудас үзсэн тэмдэглэл
- Илгээсэн бичвэр, сэтгэгдэл
- Гэрчилгээ
- Вебинар, уралдааны бүртгэл
- Clerk дээрх нэвтрэх бүртгэл
- И-мэйл мэдээний жагсаалтад байгаа хаяг
Сургалт, арга хэмжээний хуудсан дээрх маягтаар илгээсэн санал, хүсэлт таны баталгаажсан и-мэйл хаягаар илгээгдсэн бол хамт устна. Өөр и-мэйл эсвэл утасны дугаараар илгээсэн бол бидэнд бичвэл устгана.
И-мэйл мэдээний үйлчилгээтэй холбогдож чадахгүй үед данс устахгүй бөгөөд юу ч өөрчлөгдөхгүй. Ийм тохиолдолд хэдэн минутын дараа дахин оролдоорой.
Зарим мэдээлэл үлдэнэ. Данс устахаас өмнө хийсэн төлбөр, түүнтэй холбоотой бүртгэл (төлсөн дүн, огноо, Byl-ийн төлбөрийн дугаар, суудал, бэлэг) нягтлан бодох бүртгэлд хэрэгтэй тул хадгалагдана. Гэхдээ тэдгээрт таны нэр, и-мэйл, утасны дугаар үлдэхгүй. Таны худалдаж авсан, бусдад өгсөн бэлгийн код хүчинтэй хэвээр байна.
Худалдаж авсан сургалтын эрх, тасалбар дансны хамт хүчингүй болно. Танд илгээсэн ч та аваагүй бэлэг, мөн таны шилжүүлсэн ч хүлээн авагч нь аваагүй тасалбар цуцлагдана. Хаяг устгахад төлбөр буцаагдахгүй. Устгасан хаягийг сэргээх боломжгүй.
Хаяг устгасны дараа ч зарим хуулбар үлдэж болно. Тухайлбал бидний илгээсэн и-мэйлийн хуулбар илгээгчийн Gmail-д, таны илгээсэн бичвэрийн хуулбар эзэмшигчийн и-мэйл хайрцагт үлдэж болно. Мөн серверийн лог, мэдээллийн сангийн нөөц хуулбар үлдэж болно. Нөөц хуулбарыг шифрлээд GitHub-д 30 хоног хадгалдаг бөгөөд үйлчилгээ үзүүлэгчийн өөрийн нөөц хуулбар ч бий.
Дансаа өөрөө устгах боломжгүй бол office@writing.mn хаягаар хүсэлт илгээгээрэй.
Танд ямар эрх бий вэ?
Та профайл хуудаснаасаа бүртгэлээ (төлсөн дүнгийн хамт), бэлгийн кодоо харж, и-мэйл мэдээний сонголтоо өөрчилж, хаягаа устгаж болно. Мэдээллээ засуулах болон бусад хүсэлтээ office@writing.mn хаягаар илгээгээрэй.
