Вебийн тухай
Writing.mn гэж юу вэ
Writing.mn бол бичих үйлтэй холбоотой бүхнийг нэг дор цуглуулсан веб юм. Одоогоор уг вебээс Анхан шатны бичихүйн сургалт болон тус сургалтын хүрээнд зохиогддог вебинар, уулзалт, уралдаан зэрэг рүү хандах боломжтой. Мөн жил бүрийн Бичихүйн Баярт ч энэ вебээр дамжуулан оролцож болно. Өөрөөр хэлбэл бичих хүсэлтэй, бичиж эхлэх гэж байгаа, тогтмол бичдэг гээд бичих үйлтэй амьдралаа холбосон хүн бүрийн бүртгүүлсэн байх хэрэгтэй веб юм.
Үндсэн хэсгүүд
Сургалт
Анхан шатны бичихүйн сургалт: 15 хичээл, 5 цаг, эхний хичээл үнэгүй. Дуусгасан хүн бүр бичвэрээ илгээж, мэргэжлийн редакторын зөвлөгөө авна.
Баяр
Ulaanbaatar Writers Festival 2026 бол бичээчид жилдээ нэг удаа уулзаж, сурсан мэдсэнээ хуваалцаж, бичих үйлээ хурцлах орон зай юм.
Арга хэмжээ
Бичих үйлтэй холбоотой вебинар, уулзалт, уралдааны заруудын нэгдсэн цэс. Эндээс та өөрт хэрэгтэй арга хэмжээний бүх мэдээллээ олж авах болно.
Блог
Бичих үйлийн тухай эсээнүүдийг энэ цэсээс уншаарай. Хэрэв өөрийн бичих үйлтэй холбоотой эсээгээ энд нийтлүүлэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Үүсгэн байгуулагч
Энэхүү платформыг Д.Түшигт-Эрдэнэ миний бие 2025 оноос санаачлан хөгжүүлж байна. Миний хувьд 17 наснаасаа дотоодын тэргүүлэх сайтуудад гэрээт нийтлэлчээр ажиллаж эхэлсэн бөгөөд 10 орчим жил блог бичиж, 20 гаруй номон дээр ажиллахын сацуу мэргэжлийн редакцын удирдаж яваа нэгэн. 2024 оны зунаас "Анхан шатны бичихүйн сургалт"-ыг танхимаар, 2025 оны 12-р сараас цахимаар явуулж байна.

Миний бичвэрүүд
Холбоо барих
- И-мэйл: office@writing.mn
- Instagram: @tushigterdene
Өөрийн сургалт, арга хэмжээгээ writing.mn дээр тавихыг хүсвэл дээрх и-мэйл хаягаар бичээрэй.
Хувийн мэдээллийн талаар Нууцлалын бодлого хуудсыг үзнэ үү.
