Болж өнгөрсөн

Бичээчдийн Уулзалт #1

Хэзээ
Хаана
Ой Өвийн өртөө
Үнэ
Үнэгүй

Болж өнгөрсөн

Арга хэмжээний тухай

Өмнөх үеийн лут бичээч, зохиолчдын намтрыг унших бүрд нэг зүйл давтагддаг нь хүрээлэл. Бичихүй хэмээх ганцаардмал үйлийн үр шимийг бүрэн хүртэж, урам зоригоо сэлбэж, ур чадвараа ахиулж, зовлон нэгтэй хүмүүстээ хань бараа болж мөн тэднээр хань бараа хийж явахад хүрээлэл гэгч нэн чухал ажээ. Галзуурлын эсрэг ганцаараа бичээд барахгүй юм байна гэдгээ ухаарч, бичихүйг түгээх ажилдаа эрч нэмсний хоёр жилийн ой болж байгаа энэ үедээ нэгэн чухал үйл хэрэг эхлүүлсэн нь энэхүү Бичихүйн уулзалт байлаа. Цаашид уг уулзалт маань хүрээгээ тэлж, тэр хэрээр бичих үйл ч түгэн дэлгэрч, энэ цагийн бичээчдийн үг хөвөрч, үзэг хурцлагдаж, нийгэм цаг үеийнхээ оюун санааг түүчээлж явна гэдэгт итгэлтэй байна. Дараагийн уулзалт болон энэ долоо хоногт зарлагдах Бичихүйн уралдаанд оролцохыг хүсвэл writing.mn дээр бүртгүүлээд цахим шуудан хүлээж байгаарай. Баярлалаа.