Уралдааны тухай
Монголд ховор, гэхдээ хамгийн хэрэгтэй мэргэжил юу вэ?
Монголд “Улаан ном”-д орсон мэргэжлүүд байдаг тухай сонсож байсан уу? Нийгмийн хөгжилд тун чухал үүрэгтэй эдгээр мэргэжлийг маш цөөн хүн сонгон суралцдаг. Иймд Бичихүйн ээлжит уралдаанаар эдгээр мэргэжлийг олон нийтэд танилцуулж, тэдгээрийг сонирхон судалж, сонгон суралцах залуусын тоог нэмэгдүүлэхийг зорилоо.
“АЛХАМ” төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа уг уралдааны хүрээнд сонгогдсон 36 мэргэжлийн аль нэгний тухай бичих бөгөөд тухайн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтэн, суралцахаар зорьж буй оюутан сурагч эсвэл ийм мэргэжилтэй хэн нэгнийг таньдаг хэн бүхэн оролцох боломжтой. Оролцогчид доорх жагсаалтаас сонгосон нэг мэргэжлээ олон нийтэд танилцуулах 800-1200 үгтэй бичвэр (эсээ, зохион бичлэг, ярилцлага, орчуулга) бичиж өрсөлдөнө.
Уралдаанд насны хязгаар байхгүй бөгөөд хөдөө орон нутаг, гадаад улсаас 100 хувь цахимаар оролцох боломжтой. Шилдэг бичвэрүүдийг мөнгөн шагналаар шагнахаас гадна “АЛХАМ” сошиал кампанит ажлын хүрээнд олон нийтэд түгээнэ.
Уралдааны хураамж: 10,000₮ (Энэхүү уралдаан нь ашгийн төлөө бус бөгөөд таны хураамжийг уралдааны зар сурталчилгаа, зохион байгуулалтад бүрэн зарцуулах болно)
Хэрхэн оролцох вэ?
- Нэвтэрч хураамжаа төлнө
- Бичвэрээ веб дээр шивж илгээнэ
- Хариуг и-мэйлээр мэдэгдэнэ
Бичвэрээ илгээх
Мэргэжлээ сонгоод бичвэрээ доор оруулаарай.
- Сэдэв
- Бидэнд хэрэгтэй мэргэжлүүд
- Бичвэрийн үгийн тоо
- 800–1,200 үг
- Бичвэр хүлээн авах хугацаа
- Хариу зарлах
- Удахгүй зарлана
Уралдаанд оролцохын тулд нэвтэрнэ үү.
Google эсвэл и-мэйлээр нэвтэрнэ үү.