writing.mn

Анхан шатны бичихүйн сургалт

Бичихээс айдаг, эргэлздэг, хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бүх хүнд зориулав.

15 хичээл (5 цаг)
100+ суралцагч
Цахим батламжтай

Мэндчилгээ

Анхан шатны бичихүйн сургалтад тавтай морил.

Сургалтад юу багтсан бэ?

Бичихүйн замналаа эхлүүлэхэд хэрэг болох хамгийн чухал зүйлс

Нийт 5 цагийн 15 видео хичээл

Бичихүйн үндэс суурь, арга техникийг тайлбарлаж, бичээчийн замналыг өгүүлэв

Агуулга бататгах асуулт, нэмэлт эх сурвалж

Дэд бүлэг бүрд агуулга сануулах асуулт, бие даан судлах нэмэлт материалууд багтсан

Бусадтай хуваалцах цахим батламж

Сургалтыг үзэж дуусгасан хүн бүрд цахим батламж илгээнэ

Бичээчдийн хүрээлэлд нэгдэх эрх

Ижил зорилготой хүмүүстэй холбогдож, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлсэн

Танд дараах асуудлууд тулгардаг уу?

Эдгээр асуудлууд нь та бичих авьяасгүй гэсэн үг биш. Бичихүйн тухай зөв ойлголт, цэгцтэй бодолтой болсноор энэ бүгдийг засах боломжтой.

Суугаад эхлэх гэхээр тархи хоосордог

Санаагаа гаргах гэхээр логик нь алдагдаад нуршаад явчихдаг

Бичсэнээ эргээд уншихад утга санаа нь замбараагүй болсон байдаг

Юу нь буруу байгааг мэдэхгүй ч "болж өгөхгүй" гэж мэдэрдэг

Нийтлэхээр хүн уншихгүй байх вий гэж санаа зовж, зориг хүрдэггүй

Сэдэв, өнцгөө хэрхэн олохоо мэддэггүй

Нэг өгүүлбэрийг хэд дахин зассаар сүүлдээ төөрөлдчихдөг

Өөрийн дуу хоолой, бичлэгийн хэв маягаа тодорхойлж чаддаггүй

Энэ сургалтыг хэнд зориулсан бэ?

Энэхүү сургалтаар ямар нэгэн нууц арга, заль мэх заахгүй, харин анхан шатны бичихүйн суурь мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэхэд туслах үндсэн мэдээллийг олгох юм.

Хараахан эхлээгүй байгаа ч хэзээ нэгэн цагт бичгийн хүн болох мөрөөдөлтэй

Блог, нийтлэл бичиж дуу хоолой, мэдлэг мэдээллээ хуваалцах бодолтой

Шинэ ур чадварт суралцаж, хувь хүний хөгжлөө нэг шат ахиулах эрмэлзэлтэй

Бичвэрээр дамжуулж өөртэйгөө ярилцах, өөрийгөө ойлгох хүсэлтэй

Ажил, сургууль дээрээ бичгийн чадвараа сайжруулах шаардлагатай

Цаашдаа бичгийн карьер эхлүүлэх, орлого олох зорилготой

Хөтөлбөр

Сургалтын агуулгыг анхан шатны бичээчид зориулан боловсруулав

I. Суурь ойлголт: Шинэ цагийн бичвэр

II. Үе шат: Бичихийн тухай мэддэг бүхнээ март

III. Бичвэрийн хэлбэр: Хувиас хувьсгал руу

IV. Арга барил: Энгийн бөгөөд эрхэмсэг

V. Бичээчийн амьдрал: Үнэ цэнтэй үгс

10
жилийн туршлага
15
хичээл
5
цаг

Сургалтад хамрагдсанаар танд ямар өөрчлөлт гарах вэ?

Бичих бол насан туршдаа ашиглах боломжтой хамгийн үнэ цэнтэй ур чадваруудын нэг юм.

Бичихээс айдаг байдлаа даван туулна

Бодлоо цэгцэлж, гол санаагаа зөв гаргаж сурна

Энгийн, ойлгомжтой бичдэг болно

Өгүүлбэр, цогцолборыг зөв хуваарилж сурна

Өөрийн хэв маяг, дуу хоолойгоо олно

Сонирхолтой гарчиг өгөх аргуудыг мэддэг болно

Бичвэрээ хаана нийтлэбэл зохимжтойг мэднэ

Бичээд орлого олох бодит боломжуудыг олж харна

Д.Түшигт-Эрдэнэ

Д.Түшигт-Эрдэнэ

Миний бие 17 наснаасаа дотоодын тэргүүлэх сайтуудад гэрээт нийтлэлчээр ажиллаж эхэлсэн. Өдгөө монголын шилдэг редакцид ерөнхий редактороор ажиллахын зэрэгцээ ном бичих (ghostwriting), текст бүтээх (copywriting) ажлууд хийдэг.

Өнөө цагт чанартай бичвэрийн хэрэгцээ ихсэж байгаа ч бичдэг хүмүүс нэн хомс байна. Иймд бичих хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй, бичиж байгаа ч нэг л болж өгөхгүй байгаа хүмүүст чадах хэмжээндээ тус нэмэр болъё хэмээн энэхүү сургалтыг хийхээр шийдсэн юм.

500+
Нийтлэл
100+
Сонин
10+
Ном
20+
Брэнд

Цахим сургалтын тухай

"Анхан шатны бичихүйн сургалт"-ыг миний бие 2024 оны зун анхлан танхимаар хийсэн билээ. Улмаар хоёр өдрийн уг сургалтыг нийт дөрвөн удаа хийж, 68 суралцагчдад бичихүйн анхан шатны мэдлэгийг олгосон байна.

Цахим хуудсаар маань бичихүйд суралцах хүсэлтэй олон хүмүүс холбогддог ч ажлын цаг заваас болоод танхимын сургалтаа төдийлөн олон удаа хийж чадахгүй байв. Мөн сургалтад маань хөдөө орон нутаг болон гадаад улсаас хамрагдахыг хүссэн олон хүн байхаас гадна ихэнх хүмүүсийн ажил, сургууль, хувийн амьдрал давхцдаг тул танхимаар хамрагдаж чадахгүй байсан юм.

Иймд уг сургалтаа цахим болгож, үнийг нь бууруулж, хүртээмжийг нь нэмсэн нь энэ.

Хүртээмжтэй
Уян хатан
Хэмнэлттэй
Багш сургалт өгч байгаа
Танхимын сургалт явагдаж байгаа
Сургалтын бэлэг дурсгалын зүйл

Суралцагчдын сэтгэгдэл

Сургалтын агуулга болон заах арга барил суралцагчдаас 5-аас 4.8 гэсэн дундаж үнэлгээ авсан

"Би өөртөө тэмдэглэл л хөтөлдөг болохоос биш нийтэд ганц удаа ч бичиж үзээгүй хүн. Гэтэл энэ сургалтаас хойш хэд хэдэн нийтлэл биччихээд байна."

Анхны ээлжний суралцагч

Блоггер

"Хэдий анхан шатны сургалт гэж байгаа ч сургалтын агуулгын хүрээнд их зүйл сурч чадсан шүү. Өөрийнхөө гаргадаг хэрнээ анзаардаггүй алдаануудаа ч мэдэж авлаа, бичих үйлийн урам ч нэмэгдлээ."

Хоёр дахь ээлжний суралцагч

Контент бүтээгч

Асуулт, хариулт

Сургалт хэзээ эхлэх вэ?

Өөрийн хурдаар үзэж болох уу?

Бичиж байсан туршлага шаардлагатай юу?

Нас, мэргэжлийн шаардлага?

Сургалт батламжтай юу?

Бичих аяллаа яг одоогоос эхлүүлээрэй

Орой нь үл үзэгдэх бичихүйн эрдэмд хамтдаа шамдъя.